БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-нд Монгол Улсад айлчилна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-нд Монгол Улсад айлчилна

Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын төрийн төлөөл айлчлах хийх талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар “Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-нд Монгол Улсад айлчлал хийнэ. Уулзалтын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Айлчлалын үеэр БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Төрийн гурван өндөрлөгт бараалхах талаар ярилцаж байна. Айлчлалын зорилго нь хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх юм. Улмаар коронавируст цар тахлын аюулаас сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, эдийн засгийг сэргээх экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцана” гэлээ. Түүнчлэн айлчлалын үеэр хоёр улсын сайд нар худалдаа эдийн засгийг сэргээх, олон улсын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцах юм байна. Мөн энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал айлчлалыг халдвар хамгааллын өндөр дэглэмийн доор зохион байгуулахаар ажлын хэсгийнхэн ярьсан. Айлчлал эхлэхээс өмнө Монголын талын төлөөлөгчдөд шинжилгээ хийнэ. Мөн Хятадын талын төлөөлөгчдөд шинжилгээ хийнэ. Хариуг 6-8 цагийн дотор шуурхай гаргахаар бэлтгэл хийж байна. Нислэгээр ирж байгаа бүх зүйлийг ариутгаж, халдваргүйжүүлнэ. Айлчлал дууссаны дараа айлчлалын төлөөлөгчидтэй уулзсан, үйлчилсэн бүх хүнийг 14 хоног тусгаарлаж, шинжилгээ авна" гэсэн юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.