“Эрдэнэт”-ийн захирлуудыг солиод эхэллээ

“Эрдэнэт”-ийн захирлуудыг солиод эхэллээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлуудыг солих тухай Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө яригдсан. Энэ ажил хэрэг болж эхэллээ. 
 
Баасан гаригт ТӨБЗГ-ын шийдвэрээр Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаярыг чөлөөлж, оронд нь Ц.Бат-Энхийг томилсон байна.
Ц.Бат-Энх нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд шинэ хүн биш. Тэрбээр 1997-2000 онд “Симба” корпорацийн дэд захирал, 2000-2005 онд “B and G” группийн ерөнхийлөгч, 2005-2006 онд НӨХГ-ын орлогч дарга, 2006-2008 онд ЗТАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2009-2012 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч, 2012-2013 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дарга, 2015-2016 онд БХБ-ын сайдын зөвлөх, 2016-2020 онд МАН-ын Нарийн бичгийн даргаар ажилласан. 
 
Ц.Бат-Энхийг удахгүй Х.Бадамсүрэнгийн оронд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар дэвьшиж магадгүй гэх мэдээлэл бий. Түүнээс гадна ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарын нэр энэ албан тушаалд эртнээс яригдаж байгаа юм. 
Түүнчлэн ерөнхий захирлын 1-р орлогч бөгөөд Ерөнхий инженерээр Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат нарын оронд очих хүмүүсийн сураг ч дуулдаж эхлээд байна.
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
 
2021.8.3 МЯГМАР № 150 (6627)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.