Филадельфи 76 баг цувралыг 3-0 болголоо

Филадельфи 76 баг цувралыг 3-0 болголоо

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны дөрвөн тоглолт боллоо. Вашингтон Уйзардс талбайдаа дорнод бүсийг тэргүүлсэн Филадельфи 76 багтай цувралын гурав дахь тоглолтыг хийж 132-103 харьцаагаар Сиксерс хожлоо. Улмаар цуврал 3-0 харьцаагаар Сиксерс тэргүүлж байгаа бол цувралын дөрөв дэх тоглолт зургадугаар сарын 1-ний өглөө Уйзардсын талбайд болно.

Тус тоглолтод Жоэл Эмбийд 36 оноо, 8 самбараар багаа тэргүүлсэн бол Тобиас Харрис 20 оноо, 13 самбар, 5 дамжуулалт, Дэнни Грин, Сет Көрри нар 15 оноог авчээ. Эсрэг багаас Рассел Уэстбрүүк 26 оноо, 12 самбар, 10 дамжуулалтаар трипл дабл гүйцэтгсэн бөгөөд Бредли Бийл 25 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Денвер Наггетс 95-105 Портлэнд Трэйл Блэйзэрс /2-2 болж тэнцсэн/

Филадельфи 76 132-103 Вашингтон Уйзрадс /3-0 болж Сиксерс тэргүүлж байгаа/

Милоуки Багс 120-103 Миами Хит /4-0 болж Багс цувралд хожсон/

Юта Жазз 120 - 103 Мемфис Гриззлис /2-1 болж Жазз тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.