Өнөөдрөөс 16 газарт халуун усны хязгаарлалт хийлээ

Өнөөдрөөс 16 газарт халуун усны хязгаарлалт хийлээ
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2021 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор  халуун ус хязгаарлах хуваарийн дагуу өнөөдрөөс хязгаарлалт хийж эхэллээ. Өнөөдрөөс эхлэн 16 байршилд хязгаарлалт хийж буй юм. Энэхүү хязгаарлалтад Зайсан, 120 мянгат, Төмөр замын эмнэлэг орчмын байршлууд багтаж буй юм. Халуун усны хязгаарлалт 3-12 хоног байх гэнэ. 
 
Хязгаарлалт хийсэн байршлууд: 
 
Говь-2 ХК,
БӨҮРайон,
Буудлын клуб,
Дэлгэрэх хотхон,
Төв цэнгэлдэх,
Хүннү,
Рапид хороолол,
120 мянгат орчим,
Туулийн хөвөө орчмын орон сууцны хороолол,
Говь ХК,
Натур агро ХХК,
Вокзал орчим,
Төмөр замын эмнэлэг,
УДДТ-76, 81-с хангагддаг хэрэглэгчид,
Төмөр зам орчим,
Зайсан орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг хязгаарлаж, 10абвгд, 1а, 7а, магистраль шугамд засвар хийх юм байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.