Өнөр хорооллын замыг энэ сарын 25-ныг хүртэл хаажээ

Өнөр хорооллын замыг энэ сарын 25-ныг хүртэл хаажээ

Өнөр хорооллын гудамж дагуух замыг тавдугаар сарын 12-25-ны өдрийг хүртэл түр хугацаанд хаажээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо Өнөр хорооллын гудамж, 32-ын гүүрнээс баруун урагш 34-ийн гүүр хүртлэх авто зам дагуу "Хасу мегавит" компаниас дулааны шугамын барилга угсралтын ажил, нийслэл, дүүргийн газрын албатай хамтран газар чөлөөлөлтийн ажлыг тус тус зохион байгуулах юм. Уг ажилтай холбогдуулан дээрх замыг тавдугаар сарын 12-ны өдрөөс 23-ны өдрийг хүртэл түр хугацаагаар хаасан тул иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгож замын хөдөлгөөнд оролцохыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.