У.Хүрэлсүх: Хилээ хэзээ нээхийг хэлж чадахгүй

У.Хүрэлсүх:  Хилээ хэзээ нээхийг хэлж чадахгүй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх УОК-ийн өргөтгөсөн хуралдаанд оролцохдоо хил нээхгүй. Хэзээ нээхийг нь хэлж чадахгүй. Байдал тайван болсон цагт нээнэ. Коронавурисийн вакцин эм тариа гарах хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлахгүй гэж мэдэгдлээ.  Коронавирустай холбоотой гүтгэлэг тараасан тохиолдолд хариуцлага тооцох хэрэгтэйг онцолж, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзнэ гэж зарлалаа. Мөн аймаг  орон нутагт эрсдлийн үнэлгээ хийх шаардлагатай. Улсын хэмжээнд 8 удаагийн үнэлгээ хийхэд маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэнийг бүгдээрээ анхаараарай. Нөхцөл байдал хүндэрч халдвар тархсан тохиолдолд орон нутгийнхан бэлэн үү, аймаг нийслэл сумдын онцгой комиссын дарга нарт бэлэн байдлаа хангахыг үүрэг болгож байна гэсэн чиглэлийг УОК-т өглөө.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.