Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна

Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна

Сонгуулийн Ерөнхий Хороо 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах ажил үргэлжилж байна.Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа 5 дугаар сарын 21 буюу өнөөдрөөр дуусгавар болох юм. Улмаар СЕХ сонгуульд горилогчдын материалыг тав хоногийн дотор хянаж, энэ сарын 26-нд тогтоол гаргана. Ингээд зургаадугаар сарын 2-нд нэр дэвшигчдийг албан ёсоор зарлаж, үнэмлэх гардуулах юм.Үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. УИХ-ын 2020 оны сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэнээс Эх орон нам, Ардчилал шинэчлэлийн нам нэр дэвшүүлэхгүй талаараа СЕХ-нд албан бичиг ирүүлжээ.Одоогоор 92 бие даан нэрээ дэвшүүлэгч баримт бичгээ хүлээлгэн өгөөд байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.