Улаанбаатар - Арвайхээр чиглэлийн 60 км авто замыг шинэчлэх ажил эхэллээ

 Улаанбаатар - Арвайхээр чиглэлийн 60 км авто замыг шинэчлэх ажил эхэллээ

 Улаанбаатар - Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын 371-431 км дэх хэсэг буюу Хүйтний хөндийгөөс аймгийн Цагаан хаалга хүртэлх 60 км замыг засварлах, шинэчлэх ажил өнөөдөр эхэлж байна. Зам засварын ажлыг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэнэ. Нийт 57.5 км замд их засвар хийхээс 40 км замыг суурь хучилттай нь солих, эвдрэл их гардаг хэсгүүдэд хөрс солих, ус их тогтдог газруудад ус давуулах даланг барьж, 56 цэгийн хоолойг шинэчлэх, 8 цэгт шинээр хоолой барих ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.