УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэхээр болсноо зарлалаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэхээр болсноо зарлалаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Ардчилсан намд элсэх бөгөөд энэ талаараа 12.00 цагт мэдээлэл хийнэ.

Тэрээр даваа гаригт МАХН-аас гарч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр Ардчилсан намд элсэж буйгаа өөрийн цахим хуудсандаа бичжээ. 

Ингэснээр МАХН парламентад байсан ганц гишүүнээ алдаж, харин АН парламентад найман гишүүнтэй болсноор албан ёсны бүлэгтэй болох юм.

Эргэн сануулахад тэрбээр даваа гаригт хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр "Би АН-д санал тавьсан. Авлига, хээл хахуультай холбоотой хүмүүсээ дэвшүүлэхгүй гэвэл би ардчиллын төлөө хамтран ажиллахад бэлэн гэсэн. Надад 100 сая төгрөг байхгүй. Гэхдээ 100 сая төгрөгтэй болох боломж бий болсон. Х.Ганхуяг намайг АН-д 100 сая төгрөг өгсөн гэж гүтгэсэн. Би энэ дагуу гомдол гаргасан. Гүтгэсэн нь тогтоогдвол би 100 сая төгрөгтэй болох боломжтой. Тэгэхээр Х.Ганхуягтаа баярлалаа" гэж мэдэгдэж байсан.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ