Говь-Алтай аймгийн Засаг дарга ажлын байрандаа согтууруулах ундаа оруулснаа хүлээн зөвшөөрчээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга ажлын байрандаа согтууруулах ундаа оруулснаа хүлээн зөвшөөрчээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлдээ "Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хууль, хяналтын байгууллагаар шалгуулахаар болсныг хэллээ. Мөн Засаг даргыг ажлын байран дээр архидан согтуурахгүй байх тухай Засгийн газрын тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон учраас Засгийн газрын тогтоолыг зөрчсөн гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээлгэж байгаа. Өөртэй нь холбогдсон. Өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр ажлаас нь чөлөөлж, орлогч нь үүрэг гүйцэтгэнэ. Бусад асуудлаар мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа. ЦЕГ-ын даргатай холбогдсон. Хоёр мэдээлэл өгсөн. Журам зөрчсөн бөгөөд баримтаар нотлогдсон буюу ЗДТГ-ын байр руу архи, согтууруулах ундаа оруулсан. Хүн амины хэрэгтэй холбоотой асуудлаар багадаа 14 хоногийн хугацаа орно гэдгийг хэлсэн. Өөрөө бол архи, согтууруулах ундаа оруулсан нь үнэн, ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ хэлсэн" гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.