Сургууль, цэцэрлэгийн хөл хориог гуравдугаар сарын 30-ыг хүртэл сунгахаар боллоо

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог гуравдугаар сарын 30-ыг хүртэл сунгахаар боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэг нь цагийн үеийн байдалтай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн хөл хориог гуравдугаар сарын 2-ныг хүртэл тогтоосон байсныг дахин нэг сараар буюу гуравдугаар сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Дэлхий нийтийг цочроож байгаа коронавирусийн тархалт зогсохгүй байгаатай холбогдуулан хилээ 100 хувь хааж, цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг ч төр засгийнхан гаргасан.

Тэгвэл коронавирусийн халдварын тархалт намжихгүй, нас барсан хүний тоо 2000-д хүрээд байгаа учраас хөл хориог сунгаж магадгүй байна. Тиймээс эдийн засгийн байдал хүндэрч болзошгүй учраас энэ асуудалтай холбоотой зарим асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.