Талийгаач охидын ар гэрийнхэнд туслах 1000 төгрөгийн аянг эхлүүлжээ

Талийгаач охидын ар гэрийнхэнд туслах 1000 төгрөгийн аянг эхлүүлжээ

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ИТХ-ын дарга Н.Барамсай Дархан-Уул аймагт харамсалтайгаар амиа алдсан гурван охины ар гэрийнхэнд туслах хандивын аянг эхлүүлжээ. Тэрбээр талийгаач охидын аав, ээжийг орон байртай болгоё хэмээн УИХ, Засгийн газар, ЕТГ, яам агентлаг, аж ахуй нэгж, иргэдийг 1000 төгрөгний аянд нэгдэхийг уриалав. 

Өнөөдрийн байдлаар түүнд 6000 гаруй хүн хандаж, 831.000 гаруй төгрөг цуглаад байгаа аж. 

Мөн тэрбээр "Надад ямар нэгэн ашиг харах гэсэн үйлдэл байхгүй гэдгийг дахин хэлье.

Орлогоо нээлттэй харуулж байгаад дэлгэрэнгүй дансны хуулгаа тавиад явж байгаа.

Мөн Дархан сумын иргэн Б.Золзаяа, A.Нарангарав, "Залуу ээжүүд-Манлайлал" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Ууганцэцэг, аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны ажилтан У.Болорчимэг, 5 дугаар цэцэрлэгийн нярав Д.Чимэдцэрэн нарын төр, төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн тус ажлын хэсэгтэй холбоо барьж хамтран ажиллаж байгаа. Цаашид хэнтэй ч хамтран ажиллахад бэлэн.

Хүнд туслаж болохгүй болсон нийгэм бол хаана ч шалгуулахад бэлэн шүү" гэжээ. 

Түүний уриалгыг дэмжиж, 1000 төгрөгний аянд нэгдэхийг хүсвэл 

Хаан банк 5700768662 дансанд хандив өргөж,  99990980 дугаараар холбоо барих боломжтой юм байна. 

Түүнчлэн тэрбээр өөрийнх нь дансанд цугласан мөнгийг даваа гаригт  "Залуу ээжүүд-Манлайлал" ТББ-ын дансанд шилжүүлэх аж. 

Эх сурвалж http://www.zaluucom.mn/

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.