СЗХ-ны даргыг чөлөөллөө, харин дараагийнх нь

СЗХ-ны даргыг чөлөөллөө, харин дараагийнх нь

Монгол Улс ФАТФ-ын "Саарал жагсаалт"-д орсонтой холбогдуулан СЗХ-ны дарга С.Даваасүрэнд хариуцлага тооцохоор болсон билээ. Улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж, түүнийг чөлөөлөх тогтоолын төслийг гаргасан билээ.  

Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар СЗХ-ны даргыг чөлөөлөх УИХ-ын тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад 43 гишүүн оролцож,  26 нь дэмжиж, 17 татгалзсанаар  СЗХ-ны дарга С.Даваасүрэнг үүрэг ажлаас нь чөлөөлөхөөр болов.

Харин үүнтэй зэрэгцэн Санхүүгийн зохицуулах хорооны дараагийн дарга хэн байх бол гэсэн таамаг саарал орноор хэдийнээ таржээ. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар Д.Баярсайхан, Д.Энхжаргал, Ж.Цэдэнрагчаа нарын нэрс энэ албанд горилогчдын жагсаалтад дээгүүр яваа сурагтай.

Д.Баярсайхан гэж хэн бэ

 СЗХ-ны Дэд даргаар ажилладаг, УИХ-ын дарга Г.Занданшатарын "хүн" гэж яригддаг. Мөн тэрбээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хамаатан юм.

Д.Энхжаргал гэж хэн бэ?

Д.Энхжаргал нь Монголбанкны Дэд ерөнхийлөгч, тус банкны Лондон дахь төлөөлөгчөөр ажиллаж байсан. Мөн нь л УИХ-ын дарга Г.Занданшатарын хамааралтай хүн буюу тэд нэг ангийнхан юм. Мөн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкинд зөвлөхөөр ажиллаж байсан. 2018 оны аравдугаар сард "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байхад нь Засгийн газраас чөлөөлөх чиглэл өгснөөр албан тушаалаасаа буугаад байгаа.

Ж.Цэдэнрагчаа гэж хэн бэ

Ж.Цэдэнрагчаа нь Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн даргаар, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байсан түүнийг энэ албанд томилуулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар дэмжиж байгаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.