ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг албан тушаалаас нь чөлөөлөх эсэхийг энэ сарын 22-нд шийдвэрлэнэ

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярыг албан тушаалаас нь чөлөөлөх эсэхийг энэ сарын 22-нд шийдвэрлэнэ

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Цэцийн нийт гишүүдийн бүрэлдэхүүнд гаргажээ. Тэрбээр өнөөдөр хэвлэлийнхэнд хандан хэвлэлийн бага хурал зарласан нь ч үүнтэй холбоотой байсан байх. Тэгвэл түүний хэвлэлийн бага хурлын тов хойшлогджээ.

Учир нь түүний хүсэлтийг Цэцийн нийт гишүүний хуралдаанаар хэлэлцэх учиртай. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 21-нд эх орондоо ирэх юм.Тиймээс нитй гишүүдийн ирц бүрэн бүрдэсэний дараа буюу энэ сарын 22-ны 11 цагт нийт гишүүдийн хуралдааныг хуралдуулахаар товложээ. 

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан ажлаасаа чөлөөлөгдөх эсэх нь энэ сарын 22-нд тодорхой болох юм.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.