С.Чинзориг: Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулахын тулд шимтгэлийг нэмж байна

С.Чинзориг: Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулахын тулд шимтгэлийг нэмж байна

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдэх гэж байгаа. Ажил олгогчийн төлөх хувь нэг, ажилтны төлөх хувийг нэг хувиар нэмэхээр болоод байгаа юм. Ийнхүү нэмэх болсон нь Нийгмийн даатгалын сангийн алдагдалтай холбоотой гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэллээ.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Нийгмийн даатгалын сан төсвөөс 600 тэрбум төгрөгийн санхүүжилт, татаас авч, үйл ажиллагаа явуулж байна. Тэтгэврийн даатгалын сан алдагдалтай байгаа. Алдагдлыг бууруулах үүднээс шимтгэлийг нэмэгдүүлж байна. Цаашид нийгмийн даатгалд хамрагдагсдын хүрээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Мөн нэг удаа нөхөн төлөх хуулиа ирэх жилээс хэрэгжүүлнэ. Нөхөн төлбөр төлөх хууль гарган, шимтгэл нэмснээр алдагдал буурч, татаас 200 тэрбум орчим болох төлөвтэй байна" гэв.

Алдагдалтай ажиллах болсон шалтгааныг тэрбээр өнгөрсөн парламентын үед ажилласан жил нөхөн тооцох, нөхөн төлүүлэх хууль хэрэгжүүлж, алдагдлыг 700 тэрбумаар нэмсэн. Хоёрдугаарт нийгмийн даатгалын шимтгэл ажил олгогч 12, даатгуулагч 12 хувь гэж төлдөг бол эргээд тэтгэвэр авахдаа 45-80 хувиар бодуулж авдаг, өөрөөр хэлбэл төлсөн шимтгэлээс 2-3 дахин ихээр бодуулж авдаг нь нөлөөлж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.