Баривчлагдсан хятад иргэдийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна

Баривчлагдсан хятад иргэдийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна

Тагнуул болон цагдаагийн байгууллагаас өчигдөр шөнө гүйцэтгэх ажиллагаа явуулж “Юнион бюлдинг”, “Ориентал”, “Кентавр”, “Амар” гэсэн зочид буудлуудаас 500 гаад хятад иргэнийг барьж саатуулжээ. Учир нь тэдний цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. 

эдгээр гадаадын иргэд Монголын хилээр орж ирсэн өдрөөсөө эхлэн дээрх буудлуудад байрласан болох нь тогтоогджээ.

Энэ хугацаанд байрласан газраасаа гаралгүй цахим гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна. Хятадын эдгээр иргэдийн олонхи нь 20-30 насны залуус байх бөгөөд Хонгконгоор дамжин Монголд ирснэсс ажиглахад конгконгчууд байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа аж. 

Тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллээр эдгээр иргэдийг гар утас, өндөр хүчин чадал бүхий компьютер ашиглан цахимаар санхүүгийн луйвар хийсэн байж болзошгүй гэж үзэж байгаа ж. Энэ асуудалтай холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын Д.Гэрэл, Цагдаагийн  ерөнхий газрын дарга С.Баатаржав нар Ерөнхий сайд болох танхимын гишүүдэд хаалттай мэдээлэл өгч байна. 

Баривчлагдсан хятад иргэдийг цаашид яах эсэхийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар урьдчилан шийдвэрлэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.