Үрэлгэн төсөв үнэтэй сургамж болоогүй гэж үү

Үрэлгэн төсөв үнэтэй сургамж болоогүй гэж үү

Улс орны төсөв гэдэг ямар чухал асуудал билээ. Гэтэл эрх баригчид биднийг шахмал түлш, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэсэн хоёр сэдвээр талцуулж орхиод тэр хооронд нь өөрсдийн эрх ашигт нийцсэн сулхан төсөв боловсруулж, парламентын босго давуулчихлаа.Үүнийг эдийн засагч бүр хэлж байна. 

 

Ер нь сонгуулийн өмнөх жилийн төсөв нийгмийн халамжид хэт тулгуурласан үрэлгэн байдгийг өмнөх өмнөх сонгуулийн жилүүдийнхээс бэлхэн харж болно. Энэ л жишгээрээ эрх баригчид өөрсдийн амлалтандаа хүрэх гэсэн үрэлгэн төсвийг арваадхан хоногт түүхийгээр нь шахуу оруулж батлуулахаар ажиллаж байна. 

Төсөв тооцоо муутай, хэт үрэлгэн байх нь хэнд халтай вэ гэвэл мэдээж жирийн иргэдэд, татвар төлөгчдөд халгаатайг хэн хүнгүй мэдэх биз. Алдаатай төсөв батлуулсан эрх баригчдын балгийг бид л үүрэх болно. 

 

Уг нь түмнийг туйлдуулж, төрийг доройтуулсан үрэлгэн зангаа засахыг 2016 оны сонгуулиас хойш дотоодын эдийн засагчид, гадаадын байгууллагууд сануулсан. Гэтэл өмнөхөөсөө сургамж авч, сэрэмжлэх учиртай төсвийн бодлого тодорхойлогчид өнөөх гэмээ засах нь бүү хэл алдсан замаараа хямралын зүг хээв нэг алхаж байна.

 

2012-аас 2016 онд төсөв задартлаа тэлж байсан жишгээр 2020 оны сонгуулиар мөн л төсөв тултлаа тэлэх нь. Тэлж байгаа шалтгаан нь нийгмийн халамжийг хавтгайруулахад зарцуулагдана гээд бодохоор харамсалтай. Эрх баригчид зөвхөн 2020 оны сонгуулиар сонгогчдоосоо үнэлгээ авахын тулд улсын мөнгийг уйлуулахаар суугаад харамсч байна. Тэд үнэхээр ард түмэндээ хайртай байсансан бол өмнөх жилүүдэд халамжуудаа тултал нь нэмэхээ яагаа вэ. Имй муухай увайгүй улстөрчид халамж хавтгайрвал юу болохыг төсөв алдагдалтай гарвал юу болохыг тооцоолсон байлгүй дээ, бурхан минь.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.