Нэгдсэн чуулган дээр сайжруулсан түлшний асуудлаар хэлэлцэж байна

Нэгдсэн чуулган дээр сайжруулсан түлшний асуудлаар хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын мэдээллийг сонсож байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт сайжруулсан түлшний асуудлаар асуулга тавиад байсан юм. Шадар сайд Ө.Энхтүвшин сайжруулсан түлшний асуудлаар чуулганы хуралдаанд мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Нийслэлийн 220 мянган өрхтэй бөгөөд нэг өрх жилд дунджаар 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэж байсан нь нийслэлийн агаарын бохирдлын 80 гаруй хувийг үүсгэж байсан. Засгийн газраас 2018 онд агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох, агаарын бохирдлыг бууруулах тогтоолуудыг баталж, хэрэгжүүлж байна. Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур байршуулах, байшин сууцны дулаалга чиглэлээр арилжааны банкуудтай хамтран ногоон зээл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ингэснээр иргэдэд очих зээлийн хэмжээ 8-9 хувь бөгөөд хүүгийн татааст гурван тэрбум төгрөг олгохоор байна. Нийслэлд ажиллаж байгаа 68 халаалтын зуухыг 2017, 2018 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нэгдсэн  төвлөрсөн дулаанд холбох, дэд станцын барилгын ажил хийснээр 139 барилга, байгууламж төвлөрсөн дулаанд холбогдож, түүхий нүүрсний хэрэглээг 52 мянга 300 тонноор бууруулсан. Амгалан ДЦС-ын хэрэглээг нэмж, 2018-2019 онд жирийн болон нам даралтын 171 зуухыг зогсоож, 24,6 Кватт цахилгаан, 210 нэгжийн барилга, байгууламж төвлөрсөн дулаанд холбосон. Гэр хороололд байрлах 21 сургууль, цэцэрлэгийн зуухыг, цахилгаан холбох ажил хэрэгжиж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2018 онд нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн 21.00-06.00 цагийн хоорондох хэрэглээг 100 хувь хөнгөлөлттэй үнээр түгээх шийдвэр гаргасан. Үүний дагуу 2018 онд 11,5тэрбум төгрөгийн тарифын хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлж байна. 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ээс тарифын хөнгөлөлт эхэлнэ. Мөн нийслэлийн нийтийн тээвэрт явж буй 937 орчим автобуснаас 2020 он гэхэд 450 гаруй автобус үйлчилгээнээс хасагдахаар байна. Нийтийн тээврийн хэрэгслээс ялгарах утааг бууруулахын тулд байгалийн хийгээр ажилладаг 70 автобус, автобусанд хөө тортог бууруулдаг шүүлтүүр суулгах ажлын эхлүүлсэн.Шахмал түлшний найман үйлдвэрт шалгалт хийж, бүтээгдэхүүнийг шинжлүүлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллага "Тавантолгой" түлш компанийн бүтээгдэхүүнийг есөн удаа шинжилгээнд хамруулахад стандартын шаардлага хангаагүй дүн гараагүй.Улаанбаатар хотод тодорхой шалтгаануур иргэд нас барсантай холбоотойгоор Улсын онцгой комисс  хуралдаж, нийслэлийн төрийн өмчийн байгууллагууд өнөдөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Угаарын хийнд хордсон 73 хүүхэд 96 насанд хүрсэн иргэд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Энэ өдрүүдэд зургаан хүн нас барсан.Үүний шалтгаан нөхцөлийг яаралтай тогтоох ёстой гэж үзэж байна. Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн таван хувьд нь есдүгээр сард, 32 хувь нь 10 дугаар сард, 29 хувь нь арваннэгдүгээр сард жилийн хэрэгцээинй нүүрсээ худалдан авдаг бол 21 хувь нь хэрэгцээний нүүрсээ жижиглэнгээр авдаг байна. Одоогийн байдлаар зургаан дүүрэгт байрлуулсан 332 борлуулалтын цэгт 66328 тонн шахмал түлш хүргэснээс одоогийн байдлаар 25 мянган тонн нүүрс борлуулаад байна. "Тавантолгой түлш" ХХК 64.1 мянган тонн  түлшийг түгээх ажлыг зохион байгуулж байна. Сайжруулсан нүүрсийг худалдан авах 210 мянган картыг тарааж, хяналт тавин ажиллаж байна" гэлээ. Танилцуулгын үеэр гишүүд асуулт, асууж үг хэллээ.

Б.Тэрбишдагва: Ө.Энхтүвшин дарга өөрйин чинь тархи утаантай байна уу

Зургаан хүн угаартаж нас барсан нь маш харамсалтай байна. Бусад улс оронд ийм асуудлаас болнэг хүн бурхан болвол тэр чигээрээ гашуудаж, хариуцсан дарга, сайд нар нь тэр чигээрээ ард түмнээсээ уучлалт гуйдаг шүү дээ. Манайд тийм зүйл болсонгүй. Ер нь зуух, яндангийн асуудлыг өмнө нь шалгаж, тооцоолсон юм уу. Үнэхээр хариуцлагагүй байна. Харамсаж байна. Шадар Сайд Ө.Энхтүвшин тархины утаагаа арилга гэж яг хэнийг хэлээд байна вэ. Өөрийн чинь тархинд харин утаа байгаад байна уу. Үнэхээр харамсалтйа байна. 

Д.Эрдэнэбат: Ийм өндөр илчлэгтэй нүүрсийг гэр хорооллын зуух пийшинд яаж таарна гэж бодов оо

Сүүлийн хэдэн хоногуудын огцом хүйтрэлтээр сайжруулсан түлшийг ашигласнаар 214 хүн хордож, 6 хүн амиа алдлаа. Энэ бол сайжруулсан түлшийг ашиглахад гарсан ноцтой үр дагавар. Улаанбаатар хотод онцгой нөхцөл байдал үүсээд байна. Хүний амь эрсдлээ гэдэг хамгийн ноцтой үйлдэл. Үүн дээр хэн нэгийг өмгөөлөх хамгаалах шалтгаан биш.Өнөөдөр Улаанбаатарчууд нийтдээ айдастай амьдарч байна. Гэр бүлээрээ амь насаа алдах айдастай байна.Хөгшид, хүүхдүүд үүнд эрсдэж байна.Яагаад Тавантолгойн өндөр илчлэгтэй нүүрсийг сайжруулсан түлшинд сонгосон юм бэ. Энэ өндөр илчлэгийг гэр хорооллын зуух, пийшинд таарна гэж яаж бодоо вэ. 

Ц.Даваасүрэн: Шахмал түлш хортой гэдэг асуудалтай санал нийлэхгүй

Шахмал түлш хортой гэдэг асуудалтай санал нийлэхгүй.Шахмал түлшний стандартыг сайжруулан өнгөрсөн тавдугаар сард батлаад хамгийн боломжийн стандартыг гаргасан. Одоогийн гаргаж байгаа түлш яг энэ стандартаар хийж байгаа. Утаанаас ангижрах чиглэлд шахмал түлшийг олон орон ашиглаж байсан. Европод, Япон, Солонгост бүгд ашигласан. Дараагийн ээлж нь газ. Бид ч энэ л дарааллаар явна. Өнгөрсөн шөнө -20 градус байсан.Өглөө -5 градус байлаа. Дийлэнх айл хэрэглэж байна.Ингэхэд зуух дэлбэрсэн асуудал гараагүй. Нэг зуух дэлбэрсэн. Энэ бол зуух биш байсан. Энэ жил бороо их орсонтой холбоотойгоор ханын пийшинтэй айлуудад асуудал байна. Шахмал түлш хоёр дахин илчлэгтэй учраас удаан шахдаг. Тэгэхээр яндангийн хоолойг хааснаар угаартаж байна. Ханын пийшингийн бохирдлыг цэвэрлэх их төвөгтэй юм байна. Нэг пийшинг цэвэрлэхэд хоёр шуудай үнс гарсан гэж байна. Тиймээс дохиолол зайлшгүй байх ёстой. Шахмал түлшнээс болоод бид иргэдээ анхаарч эхэллээ. Жил бүр ийм асуудал гардаг байсан юм билээ. Өнгөрсөн жил 12 хүн угаартаж амиа алдсан юм билээ. Угаартаж амиа алдсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэдэг юм билээ. Үүсгэсэн байх. Өмнө жил угаартаад өнгөрч байхад яагаад дуугүй байсан юм бэ, хариулж өгөөрэй. Олны анхаарлыг хандуулж эхэлсэн нь сайн байна. Олон улсын лабораторид өгсөн, олон улсаас илүү үндэсний лабораторидоо итгэх ёстой. Тусгаар тогтносон улс учраас өөрийн дөрвөн лабораторид итгэж байна. Баталгаажуулах үүднээс гадагш нь өгсөн. 

Бид өөрсдийнхөө лабораторид итгэх ёстой. Гэхдээ улс төржүүлээд байгаа учраас ингэхээс өөр аргагүй байна.Манай лабораториуд олон улсад итгэмжлэгдсэн шүү. Бид итгэх ёстой.

О.Баасанхүү: Энэ шадар сайдыг огцруулаач ээ

Асуулгад улс төржилгүй хариулмаар байна. Зарим нэг хүний тархины утааг арилгаж байж, утаатай тэмцэнэ гээд байх юм. Ерөнхийлөгчийг хэлээд байгаа юм уу, эсвэл ус цасанд ордоггүй гэж гэр хорооллынхныг хэлээд байгаа юм уу. Хэнийг хэлээд, хэнийг доромжлоод байгаа юм.Асуудалд маазралгүй ханд л даа. Баавгайнд хүн бариуллаа гэсэн шоолоод л инээгээд байсан. Энэ Шадар сайдыг огцруулаач. Арваннэгдүгээр сард зам ашиглалтад орохгүй бол огцорно гээд байсан нөхөр хажууд сууж байна. Зургаан хүн амиа алдсан хэрэгт хэн хариуцлага хүлээх юм, эрүүгийн хэрэг үүсгэсэн үү. Бид утаатай тэмцэхгүй гээгүй, угаартаад байна гэж ярьж байна. 150 гаруй хүн угаартсан гээд байхад ингэж хандаж болохгүй.Солонгос руу явуулсан хариу чинь хэзээ ирэх юм.Асуудалтай гэж бодоод гадагш нь шинжилгээнд явуулсан юм биш үү. Эцсийн хариу ирээгүй байхад ямар ч асуудалгүй гэж юу яриад байгаа юм бэ. 

Шахмал түлш нь утаа багатай ангилалд орно

Хими, хүнд үйлдвэрийн зөвлөх инженер: "Таван толгой түлш" ХХК-ийн хэрэглэж буй нүүрсний нь чийглэг 10 дахин бага, илчлэг 6100 ккал буюу Багануураас 2 дахин илүү, дэгдэмхий бодисын гарц Багануурын нүүрсээс 20 хувь бага. Тиймээс утаа багатай ангилалд ордог. Утаагүй нүүрсний гурван орд байдаг ч хувийн компанийнх учраас боломжгүй байсан.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Туршаагүй түлшийг яагаад бидэн дээр туршсан юм уу гэж асууж байна. Гэтэл их олон жил туршсан гэж ажил хариуцсан хүмүүс ярьж байгаа.Бидний яриа дундын маргаан болоод байна. Энэ дунд ажил хохироод байна. Тиймээс ажил хариуцсан хүмүүс нь олон нийтэд сайн мэдээлэл өг. Засгийн газрыг энэ ажлаасаа ухар, буцаагаад нүүрсийг нь түлүүл гэж байна.Энэ хүмүүсийг тархиндаа утаа униартай гэж хэлсэн юм.Шинэ юм хийх гэхээр дандаа эсэргүүцэж байдаг хүмүүс байна. Ийм байгаагүй бол утаанаас болж олон хүн амь нас эрсдэхгүй.

Уул уурхай газрын тосны төв лабораторийн эрхлэгч Булгамаа: Манай лаборатори 20 дээжид шинжилгээ хийхэд техникийн шаардлага хангасан байсан. Шинжилгээний дүнг МХГ-т хүлээлгэж өгсөн.

НМХГ-ын дарга Эрдэнэчулуун: “Тавантолгой” түлш компани байгуулагдсан цагаас эхлээд тасралтгүй дээжээ шинжлүүлж эхэлсэн. 2018 оны 10 сард анхны дээжээ шинжлүүлж байсан. Өдий хүртэл 41 дээж шинжлүүлсэн.Энэ хугацаанд гарч байгаа хариу стандартын шаардлага хангасан гэж гарсан. Гаалийн ерөнхий газрын лабарторит барьцалдуулагчийг шинжлүүлэхэд цардуулгүй шавар эрдэс гэж

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Гарч байгаа нөхцөл байдалтай хамаатай таван асуудал байна. Нэгд, зуухны асуудал. Муудсан зуухнаас болж асуудал гарсан. Хоёрт, яндан. Гуравт, сойлтуур.Гал асч байхад сойлтуураа хаадаг. Дөрөвт, ханан пийшин.Тавд, үнсэн дээрээ нэмээд хийчихдэг. Зуух нь үнсээр дүүрээд утаа гарсан байна гэсэн дүгнэлтийг цагдаагийн байгууллага гаргасан байналээ. Асуудал байгаа учраас асуудал үүсээд байна. Цаашдаа ийм асуудал гаргахгүй байх үүднээс Засгийн газар ажиллах ёстой. Сүүлийн хоёр хоногт нас барсан хүн байхгүй. Гэхдээ угаартсан хүн байгаа.

Эрчим хүчний сайд Л.Болд: Бид түлшний хувьсгал хийж байна.  Сэдвүүд : #Чуулган  

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.