Ард нийтийн санал асуулгад хоёр сая 112 мянган хүн оролцох тооцоо гарчээ

Ард нийтийн санал асуулгад хоёр сая 112 мянган хүн оролцох тооцоо гарчээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. УИХ Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргаснаас 21-45 хоногийн дотор ард нийтийн санал асуулга явуулах хуулийн зохицуулалттай ажээ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн энэ хугацааг тооцоод, мөн төсөв нь шийдэгдсэн тохиолдолд арваннэгдүгээр сарын дундуур ард нийтийн санал асуулга явуулах боломжтой гэдгийг хэллээ. Сонгуулийн ерөнхий хороо ард нийтийн санал асуулгад  12.5 тэрбум төгрөг зарцуулах санал оруулснаас гадна бүх шатанд санал асуулгыг зохион байгуулах Засаг даргын Тамгын газруудын зардал нэмэгдээд нийтдээ 29 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлж байгаар өнгөрсөн наймдугаар сарын байдлаар Монгол Улсад сонгуулийн насны хоёр сая 109 мянган иргэн бүртгэлтэй байжээ. Ирэх аравдугаар сар гэхэд энэ тоо хоёр сая 112 мянгад хүрнэ гэж тооцжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.