Ээжийгээ бие засах хойгуур хүүхэд голд унаж нас баржээ

 Ээжийгээ бие засах хойгуур хүүхэд голд унаж нас баржээ

Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн бороотой байснаас голын усны түвшин нэмэгдэж улмаар иргэд голын усанд осолдож нас барах тохиолдол өдөр бүр гарч байгааг албаныхан сануулж сэрэмжлүүлж байна.

Тодруулбал, өчигдөр Булган голын орчим амьдардаг айлын нэг ой зургаан сартай хүүхэд ээжийгээ бие засах хойгуур голын усанд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Уг хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлсэн бөгөөд нутгийн иргэдийг голын орчим анхаарал болгоомжтой байхыг анхааруулсан сэрэмжлүүлэг мэдээлэл түгээж эхэлжээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.