Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдана

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан өнөөдөр хуралдахаар боллоо. Засгийн газрын ээлжит хуралдаанаас “Эрдэнэт” үйлдвэрийг Улсын үйлдвэрийн газар болгох шийдвэр гарсан юм. Мөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан шүүхээс ял ногдуулсан хүмүүсийг эрүүдэн шүүж байсан. Хэргийг шалгах явцад зарим ноцтой нөхцөл байдал үүссэн тухай Хуулийн сайд Ц.Нямдорж мэдэгдсэн билээ. Улмаар энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл сонсох байх хэмээн ярьсан юм.

Тэгвэл өнөөдөр хуралдахаар товлосон ҮАБЗ-өөр дээрх асуудлуудыг хэлэлцэх аж. ҮАБЗ-ийг Ерөнхийлөгч Х.Баттулга даргалдаг бол УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бүрэлдэхүүнд нь багтдаг.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.