Ж.Батзандан бүлгээсээ “хөөгдлөө”

Ж.Батзандан бүлгээсээ “хөөгдлөө”

Ж.Батзанданг намын бүлгээсээ хасах хүсэлтийг УИХ  дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат  гаргаж УИХ-ын даргад хүргүүлжээ. Энэ бичигт "АН-ын гишүүн Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаатай АН-ын гишүүнчлэлээс хасах тухай АН-ын шийдвэр гарсан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын бүлгийн гишүүнээс хасч өгнө үү" гэжээ.

Түүнийг намын бүлгээсээ хасах болсон шалтгааныг тодотговол “Засгийн газрыг огцруулах үеэр намын бүлгийнхээ шийдвэрийн эсрэг ажилласан” гэх үндэслэлээр Ж.Батзандангийн намын гишүүнчлэлийн эрхийг дөрвөн жилээр хязгаарласан шийдвэрийг АН-аас гаргасан юм. Уг хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэж эцэслэнэ.

Ж.Батзандан өнөөдөр УИХ-ын чуулган дээр маш муухай зүйл ярьж байна. Энэ бол УИХ-ын гишүүн, төрийн өндөр алба хашиж байгаа хүний хувьд байж болохгүй үзэгдэл. Чаушескуг эхнэртэй нь буудахад хууль хэрэггүй байсан гэсэн нь М.Энхболдод хандсан муухай үг байлаа. М.Энхболд "Энэ Ж.Батзандан 2020 онд МАНай намаас ч нэр дэвшиж магадгүй шүүн хэмээн ёжлоод авав. 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.