Ерөнхийлөгчийн хаалттай мэдээлэл цуцлагдах уу, эсвэл...

Ерөнхийлөгчийн хаалттай мэдээлэл цуцлагдах уу, эсвэл...

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хаалттай мэдээлэл хийнэ гэсэн товтой байгаа. Түүний мэдээлэл цуцлагдах уу.

Учир нь УИХ-ын чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй байгаа гэсэн шалтгаанаар хэдэнтээ хуралдаагүй. Өчигдөр мөн л ирц хүрээгүй.

Өнөөдрийн тухайд, УИХ-ын даргыг эсэргүүцсэн гишүүд түүнийг огцрох сүүлчийн өдөр хэмээн өнөөдрийг нэрлэж, огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэдгээ мэдэгдээд байгаа.

Тиймээс өнөөдөр чуулганы хуралдаан болох эсэх нь бас л тодорхойгүй байна. Хэрэв ирц бүрдэхгүй бол Ерөнхийлөгчийн хаалттай сонсголын тов ч цуцлагдана гэсэн үг болоод байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.