Улаанбаатар -8oC

С.Батболд хотын даргаас огцрох уу, нийслэлийн МАН-ын дарга болох уу

С.Батболд хотын даргаас огцрох уу, нийслэлийн МАН-ын дарга болох уу

Нийслэлийн МАН-ынхан өнөөдөр бага хурлаа хийж, албан тушаалын төлөөх тулаанаа хийж байна. Хурал  9 цагт эхэлсэн бөгөөд бөгөөд одоо уур амьсгал ширүүхэн үргэлжилж байна.

Өнөөдрийн хурал хотын мээр С.Батболдод хамгийн том чухал гэж тодотгомоор. Түүнийг Гэр хороолол хөдөлгөөнийхөн хотын даргаас огцруулахыг шаардаж, ойрын өдрүүдэд хэрүүл шуугиантай байгаа. Мөн түүнтэй холбоотой газрын наймаа ч Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гээд түүнтэй холбоотой хар бараан мэдээлэл их бий.

Гэтэл өчигдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, түүнийг Нийслэлийн МАН-ын даргаар томилох талаар хэлэлцэж, олонхийн саналаар дэмжчихээд байгаа юм. Өнөөдөр түүний хувьд хотын даргаас огцрох уу эсвэл бүр нийслэлийн МАН-ын дарга болох уу гэдгийг шийдэх болно. Түүнийг Нийслэлийн МАН-ын дарга болж чадах эсэхийг харах л үлдлээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.