ЗТХЯ-ны газрын дарга нарыг сонгон шалгаруулах хүсэлтийг ТАЗ-д хүргүүлжээ

ЗТХЯ-ны газрын дарга нарыг сонгон шалгаруулах хүсэлтийг ТАЗ-д хүргүүлжээ

ЗТХЯ-ны газрын дарга нэр нэгнийхээ аминд хүрсэнтэй холбоотойгоор салбарын сайд, дэд сайд, ТНБД нар нь огцорсон. Мөн хэрэг гарах үед яаманд архидсан газрын дарга нар болон бусад гээд нийт долоон даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан юм. 

Гэхдээ зарим сайтад ЗТХЯ-ны газрын дарга нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн ч тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эрх зүйн үндэслэл байхгүй хэмээн мэдээлсэн. Учир нь тус яамны Төрийн нарийн бичгийн дарга түр орлон гүйцэтгэгч учраас яамны газрын дарга нарыг чөлөөлөх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй гэжээ. 

Тэгвэл Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх зорилгоор ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ, ХШҮДАГ, АЗБХЗГазар, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга нарын орон тоонд сонгон шалгаруулалт зарлахаар болжээ. Энэ талаарх хүсэлтээ  Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн байна.  Төрийн албаны зөвлөлөөс тухайн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлан явуулах юм.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.