Улаанбаатар 3oC

Прокурорын саналд үндэслэн С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дахин нэг сар хорихоор боллоо

Прокурорын саналд үндэслэн С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дахин нэг сар хорихоор боллоо

Монгол Улсын  25 болон 28 дахь Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг АТГ-аас яллагдагчаар татсан тул прокурорын байгууллагаас нэг сар баривчлах санал шүүхэд ирүүлсэн. Түүнд үндэслэн шүүхээс тэднийг нэг сар хорих шийдвэр гаргасан юм. Тэдний хоригдох хугацаа өнөөдөр дуусч, дахин шүүх хурал болсноор тэдэнд хилийн хориг тавьж, суллах шийдвэрийг өнөөдөр Чингэлтйэ дүүргийн эрүүгийн эхргийн шүүхээс гаргаад байсан юм.

Гэвч шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа прокурорынхон Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид ханджээ. Тодруулбал анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхийн хүрээнд прокурор нь гомдол гаргасан байна. Тиймээс гомдлыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 15:00 цагт хянан хэлэлцээд, С.Баяр, Ч.сайханбилэг нарыг дахин нэг сар хорихоор шийдвэрлэжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.