С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорьж, Б.Ариунсанг батлан даалтад гаргалаа

С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорьж, Б.Ариунсанг батлан даалтад гаргалаа

Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг АТГ-аас Оюутолгойн төсөлтэй холбогдуулж “Батлагдсан гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа.

Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр нэг сарын турш цагдан хорьсон билээ. Хоригдох хугацаа өнөөдөр дуусч, үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцлээ. Улмаар С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорихоор болж, Б.Ариунсанг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан байна. 

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.