Улаанбаатар 3oC

МАХН-ынхан даргаа сонгож, намын дүрмээ шинэчлэхээр чуулж эхэллээ

МАХН-ынхан даргаа сонгож, намын дүрмээ шинэчлэхээр чуулж эхэллээ

МАХН-ын II их чуулган эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг чуулганд 1044 хүн оролцож байгааг тус намынхан хэлж байна. Тодруулбал, Монгол Улсын бүх сум, тосгон дүүрэг, хорооноос МАХН-ын анхан шатны байгууллагууд хуралдаж төлөөллөө их чуулгандаа илгээж байгаа юм байна. МАХН-ын их чуулганаар намын дүрэм болон хуулийн дагуу хэд хэдэн асуудлыг хэлэлцдэг.

Чуулганаар  МАХН-ын мөрийн хөтөлбөр, үндсэн дүрмийг шинэчлэн батлах ба МАХН-аас ард түмэнд санал болгож байгаа шинэ Үндсэн хуулийн төсөл болох Дээд хуулийн төслийг их чуулганы төлөөлөгчдөөр батлуулах аж. МАХН-ынхан энэ удаагийн чуулганаар намын дүрмээ бараг үндсээр нь өөрчлөх гэнэ. Мөн хоёр өдрийн чуулганаар МАХН-ын дарга болон Бага чуулган, Хяналт ёсзүйн хорооны дарга нарыг сонгууль явагдах гэнэ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.