Н.Учрал: Би нүүрс тараана

Н.Учрал: Би нүүрс тараана

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах, утаатай тэмцэх асуудлаар гишүүд нэлээд ширүүн хуралдаж байна. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн, Байнгын хорооны гишүүд утааг бууруулахаар монгол технологитой зуухыг дахин тараана гэж мэдэгдсэн удаатай. Тэгвэл зуух тараах асуудлыг гишүүд хүлээн зөвшөөрч, дэмжихгүй байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Төрийн ордонд  зуух тараах талаар дахиж битгий яриарай. Дахин утаагүй зуух тарааж олон улсад Монголыг онигоо болгосны хэрэггүй. Өөр арга замаар утааны асуудлаа шийдвэрлэхийг хүсч байгаа шүү. Бодит байдал дээрээ гал алдсан нүүрс түлээгүй өчнөөн айл байна. Би тойргоороо явж айлуудын байгаа байдалтай танилцсан. Хүүхдээ тэврээд гэртээ хөлдөж үхэх гэж байгаа эмэгтэй байна. Тиймээс би энэ амралтын өдрүүдэд 23 дугаар хороогоор явж нүүрс тараана” гэлээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.