Чуулганаар Төв банкны тухай хуулийг хэлэлцэж байна

Чуулганаар Төв банкны тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төвбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна 

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

Монголбанкны тухай хуульд тус банкны Ерөнхийлөгчийн гаргасан тушаал нууц гээд оруулаад өгчихсөн байсан. Ингээд тус банкны Ерөнхийлөгч нь гадныханд үйлчилсэн. Монгол төгрөгөө унагаж, гадны хөрөнгө оруулалттай компаниудад тусалсан. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулахдаа Төвбанкны Ерөнхийлөгчийн дураараа гаргадаг шийдвэрийг хэрхэн хязгаарлаж өгсөн бэ. Бүх шийдвэрээ нууц гэж хуулиар хамгаалуулаад, өөрийнхөө хоёр найзад байр өгсөн байсан. 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ

Ам.долларын ханшийг 2700 хүртэл хөөргөсөн нь Монголбанкны одоогийн ерөнхийлөгчийн хариуцлагагүй байдлаас үүдэлтэй. Тав зургаахан сарын дотор 500-600 төгрөгөөр өсгөсөн. Валютын нөөц өссөн гэсэн хэрнээ ингэж ам.долларын ханш яагаад ингэж хөөрөгддөг юм. Ойлгохгүй байна. Одоо муу сайнаараа хэлэгдэж байгаа ч 2012-2016 онд бүхэл бүтэн дөрвөн жилийн дотор 400-500 төгрөгөөр л өсч байсан. Барьж дийлээгүй ханшийн хөөрөгдлөө одоо ч буулгаж дийлэхгүй байна шүү дээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.