Эцэг хуулиндаа гар хүрэхийг эсэргүүцэж байна

Эцэг хуулиндаа гар хүрэхийг эсэргүүцэж байна

Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн эрх баригч суудалтай намын гишүүд хүчтэй ярьж эхэлсэн. Тэгвэл энэ асуудал улам хүчээ авч, хуульчид болон АН-ын гишүүд эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл, тэд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг хүссэнгүй бас дэмжсэнгүй. Ер нь судлаач, хуульчдын хэлж буйгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад бүтэлтэй өөрчлөлт болохгүй, тэгээд ч Эцэг хуулинд эрх баригчдаар өөрчлөлт оруулахгүй. Тэдний цаад санаа нь өөрсдөдөө ашигтай байдлаар өөрчлөх гээд байна гэсэн хардлага байгаа юм.

Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, харин Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх саналыг иргэдээсээ авчихаад байгаа  учраас ийнхүү эсэргүүцэж байгаа юм.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг долоохон хоногийн дотор боловсруулсан төдийгүй сайн болсон гэж дүгнээд байгаа. Гэвч нөгөө талд долоохон хоног боловсруулсан төсөл сайн болж чадсан уу гэх асуулт гарч ирсэн.  Эрх баригчид ийнхүү Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар яаравчилж буй шалтгааныг олон нийт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгахтай холбон ойлгосон. Гэвч ажлын хэсгийн боловсруулсан төсөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах заалт ороогүй байна. Харин ч Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хассан байдаг.

Тэгэхээр Үндсэн хуульд яаралтай өөрчлөлт оруулах ямар шалтгаан байгаа нь тодорхой бус байгаа ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ойрын хугацаанд яаралтай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах талдаа байгаа. Энэ өөрчлөлтөөр Х.Баттулга Ерөнхийлөгч болсон болохоор хууль санаачлах эрхийг хасах гээд байна гэж хүмүүс ойлгоод байна. Тийм биш юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасвал 2021 оны долоодугаар сараас хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлнэ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын эрхэнд халдсан зүйл байхгүй” гэсэн юм.

Ямартаа ч нийгэмд шударга ёс алдагдлаа энэ бүх асуудлыг засах арга зам бол Үндсэн хуулиа өөрчлөх гэж олон жил ярьсныг хүн бүр мэднэ. Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хуульчид, судлаачид байр сууриа илэрхийлсэн байна.

Хуульч, академич С.НарангэрэлҮндсэн хуулийн дээр ёс суртахуун байдаг. Тэр алдагдсанаас болж хууль хэрэгжихээ больсон. Эрх баригчид өөрсдийнхөө алдаа дутагдлыг Үндсэн хууль руугаа чихэж дайрдаг болж. Өөрөөр хэлбэл, хоноцын сэтгэлтэй хүмүүс УИХ-ын гишүүнээр сонгогдоод байна. Хоносон айлынхаа өнгөтэй өөдтэй бүхнийг сорчилж идэж уучихаад яваад өгдөг хүмүүс төрд гарч ирээд байна. Монгол Улсын өнөөгийн өнгө төрх Үндсэн хуулиас шалтгаалаагүй” гэв.

Хуульч Ц.Шаравдорж “Асуудлыг өнгөцөөр харж Үндсэн хуулинд гар хүрч өөрчлөж болохгүй ээ” гэсэн бол  Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ж.АмарсанааҮндсэн хууль болохгүй байна гэсэн үг  дөрвөн жилийн хугацаатай томилогддог улс төрийн албан тушаалтны амнаас л гарч байгаа. Малчнаас, жолоочоос гараагүй шүү. Үндсэн хуулиас болж ажлаа хийж болохгүй байна гээд байна. Үгүй байхгүй юу даа. Ажлаа хийг. Хамгийн гол нь хуулийн дагуу ёс суртахуунтай хийх хэрэгтэй.

Харин сөрөг хүчнийхэн болох УИХ-ын гишүүн Л.Болд “МАН-ынхан хүч түрж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах юм бол би гудамжинд гарч иргэдтэйгээ хамт тэмцэнэ. Хувьсгал хийх хэмжээний тэмцэл өрнүүлэхэд бэлэн” гэдгээ ч илэрхийлжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.