С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой зарим материалыг улсын нууцаас гаргана

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой зарим материалыг улсын нууцаас гаргана

Засгийн газар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зарим материалыг төрийн нууцын зэрэглэлээс гаргахыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ. Энэ тухай асуудлаар Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Хэрэгт холбогдох 14926 хуудас материалыг улсын нууцаас гаргахыг Засгийн газар дэмжжээ.

Уг асуудлыг өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Засгийн газар хэлэлцэх байсан боловч Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл ирээгүй тул хойшлогдсон юм. Харин өнөөдрийн хуралд Д.Гэрэл дарга ирснээр ийн хэлэлцэж буй нь энэ аж. Тус хэрэгтэй холбоотой зарим материалыг нууцын зэрэглэлээс гаргаснаар УИХ-аар оруулж хэлэлцэх учиртай. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.