МАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй

МАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хоёр асуудалд байр сууриа нэгтгэжээ. Тухайлбал, тэд 2017 оны Төсвийн тодотголд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хориг болон ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж шийдэлд хүрсэн байна. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхарваагийн мэдээлснээр тэд Ерөнхийлөгчийн хоригийг 100 хувийн саналаар хүлээж авахгүй гэх нэгдсэн шийдэлд хүрчээ.

Тэрээр "Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт 2017 оны Төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлгийн гишүүд хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэх байр сууринд нэгдсэн. Тиймээс өнөө, маргаашгүй Байнгын хороог хуралдуулж, ирэх пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэх ёстой. Тэгж байж төрийн ажил тасралтгүй цааш үргэлжилнэ" гэх тайлбарыг өглөө.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.