Энэ хоёр залуу өнөөдөр Хэнтий аймгаас аяллаа эхлүүлнэ

Энэ хоёр залуу өнөөдөр Хэнтий аймгаас аяллаа эхлүүлнэ

Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгчид өрсөлдөгчид болох С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар Ардчилсан намын дарга С.Эрдэнээс уржигдар үнэмлэхээ гардаж авсан билээ. Мөн Нийслэлийн АЗХ-ны тэргүүнд өрсөлдөхөөр нэр дэвшсэн Ж.Сугарсүрэн, Э.Өлзийбаяр нар ч нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан юм.

 Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллагын тэргүүнд нэр дэвшигчид 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж, өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж өрсөлдөх учиртай. Өөрөөр хэлбэл, өдгөөгөөс нэг жилийн өмнө өрнөж байсан Ардчилсан намын даргын сунгаатай ижил зарчмаар өрсөлдөж, бүх гишүүдийнхээ саналаар тэргүүнээ тодруулах юм.

Сунгаа өнөөдөр буюу аравдугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн төв Чингис хотоос эхэлнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.