МАН-ын 28 гишүүн Бага хурлын олонхи гишүүний шийдвэрийг хүндэтгэсэнгүй

МАН-ын 28 гишүүн Бага хурлын олонхи гишүүний шийдвэрийг хүндэтгэсэнгүй

МАН-ын 33 гишүүн гарын үсэг дурж Ж.Эрдэнэбатын засгийг огцруулсан. 65-ын нөгөө 30 нь засгаа огцруулахгүй гэж мачийсан. Үнэндээ бол өмнөх Засгийн газарын олон алдаатай бодлогын уршгаар УИХ-ын гишүүд тойрогтоо очиж ажиллаж чадахаа больсон нь нууц биш. Тиймээс 33 гишүүн гарын үсэг зурж, засгаа өөрсдийн гараар огцруулсан.

Үүнийхээ төлөө тэд янз бүрийн шүүмжлэл сонсож байгаа. Сайныг ч саарыг сонсож буй. Тэднийг урвагчид гэж үзэх цөөн байхад улс орноо доройтуулсан засгийг огцруулсан эх оронч гэх нь хүн мундахгүй олон байна. Харин өчигдөр болсон УИХ-ын чуулганы хуралдаан дээр сони н дүр зураг харагдав.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд батламжлах чуулганд МАН-ын 28 гишүүн суусангүй. Жинхэнэдээ бол эсэргүүцлээ илэрхийллээ. МАН-ын УИХ дахь гучаад гишүүн анх удаа намын бага хурлын 200 гаруй гишүүний саналаар дэмжигдсэн Ерөнхий сайдаа үл тоолоо. Үүнийг зохион байгуулалттай эсэргүүцэл гэхгүй өөр юу гэх вэ дээ. Гучин гишүүн хуралдаа суухгүй байна гэдэг бол энэ намд юу эс болж байгааг харуулж байгаа хэрэг.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.