У.Хүрэлсүх ээ, сайд нараа санал асуулгаар шийдчээч

У.Хүрэлсүх ээ, сайд нараа санал асуулгаар шийдчээч

Одоо сайд нар хэн болох вэ гэдэг асуудал ид л яригдаж байна. Тэр энэ, тэрний фракц учраас болно, тэрүүнтэй ойр юм чинь сайд бололгүй яадын ч гэх шиг. Цаашилбал тэр тэдийг төлсөн болохоор сайд яг болно гэж хүртэл ярьдаг больсон. Өмнөх Засгийн газрын үед ч тэр тэдэн тэрбумыг өгсөн гэнэ хэмээн цуурсан.

Үүнийг батлах мэт УИХ дээр АН-ын гишүүн, Ж.Батсуурь гэдэг хүн сайд болсон мөнгөө төлж чадаагүй болохоороо огцорч байгаа юм байна л даа гэх маягийн юм ярьсан. Ийм л  эмгэнэлтэй түүхүүд хойно хойноосоо цуварч байна. Салбараа мэддэг мэдлэг чадвартай хүн тавигдвал хэн ингэж чичлэх  вэ дээ.

Тэгэхээр У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар батлагдангуутаа сайд нараа томилохдоо бяцхан санал асуулга явуулчих. Жишээлбэл, Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Ч.Улаан нарын нэрийг дэвшүүлж байна. Хэнийг нь Сангийн сайдаар ажиллаж чадна гэж бодож байна. Хэн нь энэ их өртэй улсын сан хөмрөгийг аваад явж чадах вэ. Гэхчлэн асуулга гаргаад асуучих. Мэдээж сошиалаар байж болно. Өөр хэлбэрээр ч явуулж болно. Ерөнхий сайдад гэхэд л 3-4 хүн намынхнаараа шүүлгэж, санал явуулж болж байхад дор нь ажиллах сайдыг ингэж авч яагаад болохгүй гэж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.