Ерөнхий сайд, Шадар сайд нар Тусгай хяналтын дэд хорооны хуралд орлоо

Ерөнхий сайд, Шадар сайд нар Тусгай хяналтын дэд хорооны хуралд орлоо

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж, Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч Ерөнхий сайд санал гаргаж, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дэмжсэнээр завсарлага авсан билээ. Тодруулбал, Ерөнхий сайдын даалгавараар Шадар сайдыг тагнаж, чагнасан гэх асуудлыг Тусгай хяналтын дэд хороогоор хэлэлцэх ёстой болсон юм.

Өчигдөр Тусгай хяналтын дэд хороо хуралдах байсан ч хурлаа хийгээгүй. Тэгвэл өнөөдөр энэхүү хорооны хуралдаан төрийн ордонд эхэллээ. Тусгай хяналтын дэд хорооны хурал болж байгаа хоёрдугаар давхарт сүлжээ унагагч байршуулж, сэтгүүлчдийг тэр хавьд ажиллахыг хоригложээ. Харин Тусгай хяналтын дэд хорооны хуралд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, шадар сайд У.Хүрэлсүх нар өөрсдөө оролцож байгаа ажээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.