АН М.Энхболд даргад анхааруулга хүргүүлэв

АН М.Энхболд даргад анхааруулга хүргүүлэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболдод анхааруулга хүргүүллээ. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан.

Үүнтэй холбоотойгоор Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах эсэх талаар шийдвэр гаргах хуулийн хугацаа дуусгавар болж байгаа. Хэрвээ хуулийн хугацаанд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно.

Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын даргад хариуцлага тооцох нөхцөл үүсч болзошгүй байгааг анхааруулж байгаа юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.