МАН-ын бүлэг өнөөдөр 65-уулаа хуралдана

МАН-ын бүлэг өнөөдөр 65-уулаа хуралдана
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаан хийж, 65 гишүүнээ байлцуулан Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар байр сууриа нэгтгэх болжээ. 
 
Өнгөрөгч долоо хоногийн лхагва гараг буюу наймдугаар сарын 23-нд УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барьсан.  Тус бүлгийн нийт 30 гишүүний гарын үсэгтэй дээрх бичгийн үндэслэл нь “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анх томилогдсон цагаасаа эхлэн Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааг явуулсан. Нэг жил гаруйн хугацаанд явуулсан энэ үйл ажиллагаа нь Монгол Улсын эрх ашигт бус, цөөн бүлэглэлийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа болсон. Мөн шийдвэр нь эргэж буцсан, хуулийн зөрчилдөөнтэй, эрх ашгийн зөрчилтэй. 
 
Саяхан болсон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын ард түмэн Засгийн газрын үйл ажиллагаанд дүнгээ тавьсан. Иймээс Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзэж байна" хэмээн өргөн барьсан гишүүд нь тайлбарлаж байгаа.  
 
Харин УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр өргөтгөсөн хуралдаанаа хийж, 65 гишүүнээ байлцуулан Засгийн газрыг огцруулах эсэх болон намын дотоод асуудлаа хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Учир нь тус бүлгийн зарим гишүүд Засгийн газрыг огцруулахыг эсрэг байр суурьтай байгаа. Хуралдааны цаг одоогоор тодорхойгүй байна. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.