Сайд нар тодорч эхлэв

Сайд нар тодорч эхлэв

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж буй. Тус намынхан энэ удаагийн хуралдаанаараа Засгийн газрын бүтэц, сайд нарын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Тэгвэл "Мэргэжлийн" гэгдэх Засгийн газарт ажиллах сайд нарын нэрс тодорч эхэлсэн гэнэ. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Гадаад хэргийн сайдад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Хууль зүйн сайдад УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нарыг санал болгож, Удирдах зөвлөлийн хуралдаанд оруулсан гэнэ.

МАН-ынхан Засгийн газрыг цомхон, чадварлаг багаар бүрдүүлнэ гэж байсан ч 14-15 яамтай байх нь зүйтэй хэмээн үзэж байгаа сурагтай. Түүнчлэн яам бүрт дэд сайд ажиллах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн гэх мэдээлэл байна.

Ямартай ч энэ янзаараа тус намаас нэлээд хэдэн давхар дээлтэй сайд томилогдох бололтой.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.