“Цэвэр сайхан орчин” аяны ялагчид шагналаа гардана

“Цэвэр сайхан орчин” аяны ялагчид шагналаа гардана

БОАЖЯ-наас санаачлан Хог хаягдлын тухай хуулйн шинэчилсэн найруулгыг УИХ-аас баталсан юм.

Үүнтэй холбогдуулан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн дунд “Цэвэр сайхан орчин” сарын аян зарлажээ. Аяны ялагчид өнөөдөр 10.30 цагаас БОАЖЯ-ны байранд шагналаа гардана.

Аяны хүрээнд улс, аймгийн баяр наадмаар “Хоггүй эрүүл орчинд сайхан наадацгаая” уриа дор бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж, зам дагуу зөөврийн хогийн сав байршуулах, гялгар уутыг даавуун уутаар халах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан хоёрдогч түүхий эдийн цэгүүд шинээр байгуулсан байна.

18 974 иргэн, аж ахуй нэгж байгууллагыг аянд хамруулан, 3945 орчим га талбайн хог хаягдлыг цэвэрлэн, 21 148 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгажээ.
 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.