Хүүхдийн мөнгийг бүх хүүхэд олгож эхэллээ

Хүүхдийн мөнгийг бүх хүүхэд олгож эхэллээ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд сар бүр олгох зорилтыг тусгасан. Уг зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын 2017 оны төсөвт 660  мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг бэлэн мөнгө хэлбэрээр олгохоор 161.5 тэрбум төгрөгийг тусгаад байгаа юм. Эхний ээлжинд хүүхдийн мөнгийг амьжиргаа багатай зорилтот өрхийн 660  мянган хүүхдэд сар бүр 2017 оны зургадугаар сарыг дуустал олгоод байна.

Харин эдийн засгийн өсөлтийн үр дүнд 2017 оны төсвийн орлогын төлөвлөгөө давж биелэн төсвийн зорилтот үзүүлэлтүүд сайжрах төлөвтэй байгааг харгалзан Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт өрхийн хүүхэд бүрт мөнгийг нь олгохоор шийдвэрлэлээ.

Үүний дагуу өчигдрөөс /2017.07.05/ эхлэн хүүхдийн мөнгөө аваагүй байсан 400 мянга орчим хүүхдийн 2017 оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгож эхэллээ. Өөрөөр хэлбэл,  мөнгөн тэтгэмжээ аваагүй байсан хүүхэд бүрийн 140 мянган төгрөгийг өмнө нь авч байсан арилжааны банкны дансаар нь дамжуулан шилжүүллээ. Ингэснээр бүх хүүхэд мөнгөө авах боломж бүрдлээ.

Өнгөрсөн хугацаанд шинээр төрсөн хүүхдийнхээ мөнгийг авахын тулд эцэг, эх нь өөрт ойрхон арилжааны банкинд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлж хүүхдийн мөнгөө авах боломжтой юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.