Ц.Элбэгдорж: Хөршүүдийн сайн харилцаа тууштай үргэлжлэх болно

 Ц.Элбэгдорж: Хөршүүдийн сайн харилцаа тууштай үргэлжлэх болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян өнөөдөр бараалхав.

Уулзалтын эхэнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Ерөнхий сайд болоод анх удаа Монгол Улсад айлчилж байгаагаа дурьдаж АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг эх орондоо хийж байгаад баяр хүргэлээ. Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпиний дотно мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчид дамжуулсан юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр олон асуудал шийдэгдэж, чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурна гэж сонссон. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд Монгол Улсад Төрийн айлчлал хийх үеэр байгуулсан Монгол Улс Хятадын нутаг дэвсгэрээр далайд гарах болон төмөр замын хамтын ажиллагаа зэрэг хэлэлцээр бий. Эдгээрийг ажил хэрэг болгоход Хятадын Засгийн газар ойрын хугацаанд анхаарна гэдэгт итгэж байна" гээд Гашуунсухайт, Ганц мод зэрэг хилийн 4 боомтыг олон улсын статустай болгох тухай асуудлыг хөндөж, дэд бүтцийн асуудлыг шийдвэл худалдааны харилцаа өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу талархал илэрхийлээд, “Монгол Улс, БНХАУ-ын харилцаа өнөөдөр маш өндөр сайн түвшинд хүрээд байна. Дэлхий нийтийн байдал яаж ч өөрчлөгдсөн хөрш хоёр орны энэ сайн харилцаа тууштай үргэлжлэх болно” гэлээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян “Миний бие сая Монгол Улсын Их Хурлын даргатай уулзлаа. Монгол Улсын шинэ Ерөнхий сайд Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанар хэвээр үргэлжилнэ гэдгийг илэрхийллээ. АСЕМ-ийн дээд хэмжээний чуулган амжилттай болж, Монгол Улсын гадаад нэр хүндийг дэлхийн тавцанд улам өргөхөд түүхэн том үйл явдал болно гэдэгт итгэж байна. Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр тал Монгол Улсын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга нарын харилцан тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгох асуудлуудад анхаарал хандуулах болно” гээд, Монголд ирэхийнхээ өмнөхөн Бээжин хотод Европын холбооны тэргүүнүүдтэй уулзсан талаараа дурьдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр олон асуудал шийдэгдэж, чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурна гэж сонссон. БНХАУ-ын дарга Си Зиньпин 2014 онд Монгол Улсад Төрийн айлчлал хийх үеэр байгуулсан Монгол Улс Хятадын нутаг дэвсгэрээр далайд гарах болон төмөр замын хамтын ажиллагаа зэрэг хэлэлцээр бий. Эдгээрийг ажил хэрэг болгоход Хятадын Засгийн газар ойрын хугацаанд анхаарна гэдэгт итгэж байна” гээд Гашуунсухайт, Ганц мод зэрэг хилийн 4 боомтыг олон улсын статустай болгох тухай асуудлыг хөндөж, дэд бүтцийн асуудлыг шийдвэл худалдааны харилцаа өргөжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн саяхан Ташкентад Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын 3 талт уулзалт 3 дахь удаагаа маш амжилттай болж эдийн засгийн коридор байгуулах зэрэг асуудалд гарын үсэг зурсныг тэмдэглэж, 4 дэх удаагийн уулзалтыг Улаанбаатарт хийхээр ойлголцсоныг дурдав. Тэрээр цааш нь гурван улсын эдийн засаг, худалдаа болон бусад салбарын үйл ажиллагааг дэмжих үүднээс Улаанбаатарт Хөрөнгө оруулалт, судалгааны төв байгуулах боломжтойг хэлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: WWW.PRESIDENT.MN
 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.