УИХ-ын гишүүн О.Баасанхүү СЕХ-нд шаардлага хүргүүлнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү СЕХ-нд шаардлага хүргүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үр дүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү СЕХ-нд шаардлага хүргүүлэх болжээ.
 
Энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517.478 санал, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411.748 санал, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409.899 санал авсан. Хэдийгээр сонгуулийн ирц хүрсэн ч нэг нэр дэвшигчийн санал 50-аас дээш хувьд хүрээгүй тул дахин санал хураалтыг ирэх сарын 09-нд олонхийн санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарын дунд явуулах болсон юм.
 
МАХН-ын удирдлагууд, гишүүд, дэмжигчид сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр 14.30 цагт СЕХ-нд очиж, МАХН-наас нэр дэвшигч С.Ганбаатарт санал өгсөн 409 мянган иргэний эрхийг хангах талаар шаардлага хүргүүлэх аж.
 
Мөн МАХН-ын удирдлагууд 15.00 цагт сонгуулийн үр дүнгийн талаар намынхаа байр суурийг илэрхийлэхээр хэвлэлийн бага хурал зарласан юм. 
 
Б.Болортунгалаг
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.