М.Оюунчимэг гишүүн баталсан хуулиа зөрчив үү

М.Оюунчимэг гишүүн баталсан хуулиа зөрчив үү

МАН-аас УИХ-д нэр дэвшин сонгогдсон М.Оюунчимэг гишүүний сошиал сүлжээнд тавьсан зураг олон нийтийн шүүмжлэлтэй тулгараад байна. Тодруулбал, М.Оюунчимэг гишүүн “Манай гэр бүлийнхэн сонголтоо хийлээ” хэмээгээд өөрийнхөө болон МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг дугуйлсан цаасаа цахим сүлжээнд байршуулжээ.

Гэвч энэ нь Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд нэр дэвшигчийг дугуйлсан хуудсаа нууцлахгүйгээр ил гаргаж, бусдыг санал өгөхөд уриалан дуудсан гэх зүйл заалтаар 14 хоног баривчлагдах зүйл заалттай юм.

Харин төрийн хуулийг баталж суудаг эрхэм гишүүн үүнийг мэдсээр байж зөрчив үү, эсвэл мэдэн будлив уу гэдэг нь тодорхой бус. Монгол Улс хуультай, төртэй. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэдгээр энэ үйлдлээ хайцаалж болох ч төрийн түшээ хүний хувьд арай л зүй зохисгүй үйлдэл гаргалаа хэмээн олон нийт шүүмжилж буй юм. Мөн эрхэм гишүүнээс гадна маш олон иргэд санал өгсөн хуудсаа олон нийтийн цахим сүлжээнд байршуулж байгаа ноцтой зөрчил илэрсээр байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.