Р.Содхүү: Овог, нэр нь ижил олон сонгогч бий

Р.Содхүү: Овог, нэр нь ижил олон сонгогч бий

Нийслэлийн зарим дүүргүүдэд иргэний бүртгэлийн луйвар гарч 360 гаруй мянган иргэний овог нэр, хүйс ижил байна гэсэн мэдээллийг өчигдөр Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга өчигдөр мэдэгдсэн билээ. Тухайлбал, Гантулга гэх нэртэй эрэгтэй хүний овог, нэр, регистр нь ижилхэн атлаа зөвхөн хаяг нь хэдхэн гудамжаар өөр байгаа ноцтой асуудлыг АН-аас илчилсэн юм.

Тэгвэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд овог, нэр, хүйс ижил 106842 сонгогч 2-72 удаа давхардаж, 359393 сонгогчийн мэдээлэл сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй байгаа юм. Тухайлбал,  

1. Ганболдын Ганцэцэг нэртэй, эмэгтэй 72 сонгогч 

2. Ганболдын Солонго нэртэй, эмэгтэй 66 сонгогч 

3. Ганбаатарын Ганчимэг нэртэй, эмэгтэй 66 сонгогч 

4. Ганбаатарын Гантулга нэртэй, эрэгтэй 66 сонгогч

5. Ганбаатарын Ганзориг нэртэй, эрэгтэй 61 сонгогч

6. Ганболдын Уянга нэртэй, эмэгтэй 61 сонгогч

7. Ганбаатарын Гантуяа нэртэй, эмэгтэй 59 сонгогч гэх мэт. 

Энэ үеэр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү “Монгол Улсын Иргэний бүртгэлийн сан маш өндөр нууцлалын зэрэгтэй, тагнуулын байгууллагын хамгаалалтад байдаг. Овог, нэр нь ижил олон сонгогч бий. Тухайлбал, Ганболдын Солонго нэртэй, эмэгтэй 66 сонгогч байгаа юм. Эдгээр иргэдийн нэр давхцаж байгаа хэдий ч регистерийн дугаарууд нь бүгд өөр өөр. Хурууны хээ уншуулаад дараа нь дахин тэмдэглэгээ хийж байгаа учраас нэг хүн 2 удаа санал өгөх ямар ч боломжгүй. Түүнчлэн өчигдөр орой нас барсан хүнд санал өгөх урилга ирлээ гэсэн мэдээлэл ирсэн. Бид зургаадугаар сарын 15-ны өдрөөр тасалж сонгогчдын жагсаалт гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл нас барсан иргэд бас байгаа учраас 10 гаруй иргэдэд урилга очсон байна. Сонгогчдын нэрийн жагсаалтад ямар ч маргаан байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.   


Дээрх 359393 сонгогчийн төрсөн огноо адилгүй, оршин суугаа хаяг нь өөр байгаа болно. Жишээлбэл, Ганболдын Ганцэцэг нэртэй 72 сонгогчийн регистрийн дугаар, оршин суугаа хаягийг үзүүлбэл: 

Д/д Регистрийн дугаар Хэсгийндугаар Дүүрэг Хаяг

1 нч89060407 1588 Багануур 4-р хороо, рашаант 16-р гудамж , 5 тоот

2 нй89031902 1593 Баянгол 1-р хороо, 2-р хороолол, замчид-р гудамж , 49 байр , 81 тоот

3 нв79101900 1597 Баянгол 1-р хороо, алтайхотхон, энгельс-р гудамж , 16 байр , 21 тоот

12 уш89060321 1624 Баянгол 10-р хороо, 3 хороолол, 22 а байр , 47 тоот

13 чн81123101 1629 Баянгол 12-р хороо, 6 бичилхороолол, хасбаатар-р гудамж , 5б байр , 34 тоот

14 ук89122921 1630 Баянгол 12-р хороо, 6 бичилхороолол, хасбаатар-р гудамж , 27а байр , 16 тоот

15 ух90082422 1660 Баянзүрх 3-р хороо, 12 хороолол, 5 байр , 7 тоот

37 нф90122707 1729 Баянзүрх 24-р хороо, цахлайн 13-р гудамж , 22б тоот

38 чб77100801 1733 Баянзүрх 25-р хороо, 13 хороолол, манлайбаатардамдинсүрэн-р гудамж , 59 байр , 26 тоот

39 нф89071002 1741 Баянзүрх 27-р хороо, дунддарьэх-р гудамж , 10-1040  тоот

40 уе82091307 1746 Налайх 1-р хороо, уурхайчид 21-р гудамж , 2 тоот

41 уе85111068 1753 Налайх 5-р хороо, 70 байр , 7 тоот

42 уд93101726 1755 Налайх 7-р хороо, бадрал 12-р гудамж , 20 тоот

43 пэ85100809 1761 Сонгинохайрхан 2-р хороо, орбит 74-р гудамж , 12 тоот

44 чд77021507 1762 Сонгинохайрхан 2-р хороо, орбит 47-р гудамж , 7 тоот

45 мо79010707 1769 Сонгинохайрхан 4-р хороо, малтууврынзам 2-р гудамж , 9 тоот

55 уп91013148 1846 Сонгинохайрхан 31-р хороо, дунднаран 6-р гудамж , 177 тоот

56 мх86010804 1847 Сонгинохайрхан 32-р хороо, шанд 13-р гудамж , 6 тоот

57 нд83110762 1867 Сүхбаатар 11-р хороо, барилгачид 5-р гудамж , 120 тоот

58 жя89091062 1877 Сүхбаатар 15-р хороо, дамбадаржаа 19-р гудамж , 174 тоот

59 хй84021506 1889 Сүхбаатар 20-р хороо, цолмон 6-р гудамж , 11 тоот

60 еа76041007 1897 Хан-Уул 3-р хороо, чингисийнөргөнчөлөө-р гудамж , 75 байр , 001 тоот

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.