Ц.Сонгууль: Ахмадууд сонгуульдаа идэвхтэй оролцож байна

Ц.Сонгууль: Ахмадууд сонгуульдаа идэвхтэй оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өглөөний 07:00 цагт орон даяар эхэлсэн. Энэ өдөр иргэд аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум дүүргийн 339 сонгуулийн 1983 хэсгийн санал авах байранд өөрийн биеэр очиж, саналаа өгөх юм. Тэгвэл Нийслэлийн Налайх дүүргийн III  хорооны 1750 дугаар хэсгийн ахлах зохион байгуулагч Ц.Сонгуулиас сонгуулийн ирцийн талаархи мэдээлэл авлаа.

Тэрбээр “Манай хэсэгт сонгуулийн насны 1740 иргэн бий. Одоогийн байдлаар 131 хүн буюу нийт сонгогчдын 8.1 хувь нь саналаа өглөө. Үүний 88 нь эмэгтэй, үлдсэн нь эрэгтэй сонгогчид байна. Ер нь манай ахмадууд сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгч байна. Манай хэсэгт Налайх дүүргийн III хорооны Дэнж, Нарангийн сонгогчид саналаа өгнө. Өөрөөр хэлбэл, нийт дөрвөн хэсгийн иргэд саналаа өгөх юм” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.