Д.Оюунхорол сайдын тушаалаар Соёмботой уулыг ухахгүй боллоо

Д.Оюунхорол сайдын тушаалаар Соёмботой уулыг ухахгүй боллоо

Богд хан уулын Дархан цаазат газар, бидний нэрлэж заншсанаар Умаа хум толгой буюу өдгөө Соёмбот толгой хэмээн нэрийдэх болсон уулыг өнгөрөгч даваа гарагаас эхлэн нэгэн компани ухаж эхэлсэн тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Энэ талаар албаны эх сурвалж мэдээлэл өгөхдөө айл хашаа барихаар газар тэгшилж байна хэмээн мэдээлэл өгсөн ч тийм биш байжээ.

Тодруулбал, 2016 оны дөрөвдүгээр сарын 4-нд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Н.Батцэрэг ажиллаж байхдаа иргэн Б.Төгсжаргал гэгчид аялал жуулчлалын зориулалтаар 0.15 га газар эзэмшүүлэх тогтоол гаргасан нь олон нийтэд ил боллоо. Тодруулбал, иргэн Б.Төгсжаргалын 0.15 га газар нь “Аялж уул” гэх компанийн эзэмшил бөгөөд хоёр хоногийн хугацаанд газраа чөлөөлөх хүсэлт хүргүүлсэн ч газар эзэмших зөвшөөрөлтэй хэмээгээд ухаж эхэлжээ.

Тэгвэл өмнө нь зөвшөөрсөн Газар ашиглах эрхийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган цуцаллаа. Ингэснээр Зайсан толгойн аман дахь Соёмботой уулыг ухаж барилга барьж байсныг таслан зогсоосон юм. Түүнчлэн уулыг ухаж сэндийлсэн компанид ухсан нүхийг нөхөн сэргээх шаардлага хүргүүлж, өнөөдрөөс уг ажилд хяналт тавин ажиллаж байна гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.