СЕХ Х.Баттулгыг нэр дэвшигчээр бүртгэж авлаа

СЕХ Х.Баттулгыг нэр дэвшигчээр бүртгэж авлаа
Ардчилсан Монгол  Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгууль тун удахгүй болно. Парламентад суудалтай гурван нам нэр дэвшигчдээ тодруулж, хуулийн хүрээнд өнгөрөгч пүрэв гарагт бичиг баримтыг нь СЕХ-нд хүлээлгэн өгсөн. СЕХ ч хуулийн хүрээнд буюу 14-ны дотор багтаж, нэр дэвшигчдийг бүртгэх эсэхээ мэдэгдэх учиртай. 
 
Тэр ч ёсоор СЕХ өнөөдөр буюу амралтын өдрөөр хуралдаж шийдвэрээ гаргасан юм. Гэхдээ албан ёсны шийдвэрээ ажлын өдөр буюу маргааш танилцуулах бололтой. Төрийн байгууллагын үйл ажиллагаа амралтын өдрөөс үл хамаарч хуулийн хүрээнд шийдвэрээ гаргадаг гэдгийг тэд харуулж чадсан юм. 
 
СЕХ нэр дэвшигчдээс ирүүлсэн 17 хуудас бичиг баримттай нэгбүрчлэн танилцаад АН-ын нэр дэвшигч Х.Баттулга, МАН-ын дарга М.Энхболд нарыг хууль зөрчөөгүй хэмээн бүртгэж авчээ. 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.