Х.Баттулга: Шударга сонгууль болно гэж найдаж байна

Х.Баттулга: Шударга сонгууль болно гэж найдаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч парламентад суудалтай гурван намын өрсөлдөгч өнөөдөр СЕХ-нд бүртгүүлэхээр бичиг баримтаа өглөө. Өглөө 09.50 цагт МАН-ын нэр дэвшигч М.Энхболд бүртгүүлэхээр хандсан бол морин цагт МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаяр, АН-ын нэр дэвшигч Х.Баттулга нар ар араасаа нэр дэвших хүсэлтээ өгсөн юм.

Нэр дэвшигч Х.Баттулгыг дагалдан УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, З.Нарантуяа, Д.Мурат, Лу.Болд, Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав нарын албаны хүмүүс байлцлаа. АН-ын нэр дэвшигчийг хуулийн дагуу намынхаа Их хурлаар тодруулж, улмаар СЕХ-ноос шаардсан бүх бичиг баримтыг нэгтгэж, 17 хуудас бичиг баримтыг СЕХ-нд хүргүүллээ хэмээн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан онцолсон юм.

Х.Баттулга нэр дэвшигч бичиг баримтаа хүлээлгэн өгсний дараа “2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хуулийн хугацаанд журмын нөхөдтэйгээ хамт ирж бүртгүүллээ. СЕХ бүртгэж авч, улмаар сонгууль шударга болно гэж найдаж байна. Баярлалаа” гэв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.